НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
“Төв шуудан” компанийн гүний гаалийн хоёр ажилтнаас коронавирус илэрлээ

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 01-нд вирус судлалын лабораториудад нийт 11152 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд 22 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Хоёр тохиолдол нь “Төв шуудан” компанийн гүний гаалийн хэсэгт ажилладаг хоёр хүнээс илэрлээ. Нэгнийх нь гэр бүлийн хүнээс илэрсэн байсан” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.