ТАНИЛЦ: “Мастерс” тэмцээнд зодоглох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн

Токиогийн олимпын эрхийн оноогоо баталгаажуулах, ахиулах хамгийн том боломжтой тэмцээн болох “Мастерс” энэ сарын 11-13-нд Катарын Доха хотод болно.
Түрүүлсэн бөхөд чансааны 1800, үзүүрлэсэн жүдочид 1260, хүрэл медаль хүртсэн нь 900 оноо олгох тус тэмцээнд 16 тамирчин зодоглоно.

Эрэгтэйчүүдийн 60 кг: ДАШТ-ий мөнгөн медаль, Гавьяат тамирчин Д.Амартүвшин

Екатеринбургийн “Их дуулга”-ын аварга Л.Өнөболд
66 кг: “Mастерс” тэмцээнд 2017 онд түрүүлж, өнгөрсөн жил үзүүрлэсэн Г.Хэрлэн

-“Mастерс” тэмцээний хүрэл медальт, “Их дуулга” тэмцээний дөрвөн хүрэл медальт Ё.Басхүү
73 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр
-Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, Екатеринбургийн “Их дуулга”-ын аварга Ц.Цогтбаатар

81 кг: ДАШТ-ий алт, хүрэл медальт Сайед Моллай
-Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй жүдоч, Азийн аварга О.Ууганбаатар.

90 кг: Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Алтанбагана

-ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэйчүүдийн 48 кг: ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг
-“Мастерс” тэмцээнд өнгөрсөн жил үзүүрлэсэн, Азийн наадамд түрүүлсэн Монголын анхны самбоч Г.Наранцэцэг
52 кг: Өнгөрсөн жил Дьюсселдорфын гранд сламаас хүрэл медаль хүртсэн Б.Хорлоодой
-Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын олимпын дэд аварга, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам.
57 кг: Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа
63 кг: Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, улсын таван удаагийн аварга Б.Ганхайч.
энэ махнууд онцгой эрхтэй юм уу
Тамирчид гадагшаа тэмцээнд явж бол байгаа юм уу? Корона хамаагүй юм уу?