СПОРТ

“Мастерс”: М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн энэ оны анхны тэмцээн болох “Мастерс” Катарын Доха хотод үргэлжилж байна.

Өнөөдөр тус тэмцээний дэвжээнд Монголын есөн жүдоч зодоглож буйгаас М.Уранцэцэг, Г.Хэрлэн, Ё.Басхүү нараас нь бусад нь ялагдан, үзэгчдийн суудалд шилжсэн.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглож буй ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг С хэсгийн аваргын төлөө дэлхийн хошой аварга, Украины од Дария Билодидтой өрсөлдөв.

Өнөөдрийн хамгийн үзүүштэй, спортын хорхойтнууд ихэд сонирхон хүлээж байсан барилдаан яах аргагүй тэдний өрсөлдөөн байв. Энэ удаа Билодид цэвэр ялж, М.Уранцэцэг гавьяат даагаа нэхэж чадсангүй.

Улмаар манай тамирчин дагах тойрогт олимпын алт, хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Паула Паретотой барилдлаа. Тэд өмнө нь таван удаа барилдахад М.Уранцэцэг дөрөв ялж, нэг удаа дийлдсэн юм.

Энэ удаа М.Уранцэцэг ялж хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button