НийгмийнСПОРТ

“Мастерс”: Дэлхийн аварга Сайед Моллай яллаа

Жүдо бөхийн энэ оны анхны тэмцээн “Мастерс” Катарын Доха хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас 16 тамирчин зодоглож буйгаас эхний өдөр дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн.

Өнөөдөр Монголын таван бөх барилдаж байна.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдсан ДАШТ-ий алт, хүрэл медальт, Монголын тамирчин болсон Сайед Моллай эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, Гүржийн бөх Лука Майсурадзег ялав. Улмаар дараагийн тойрогт Австралийн бөхтэй барилдана.

Энэ жинд хүч сорьж буй Азийн аварга О.Ууганбаатар хоёрдугаар тойрогт Канадын бөхийг ялав. Улмаар дараагийн даваанд Узбекистаны жүдоч, Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Ш.Болтабоевтай хүч сорино.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button