НИЙГЭМ

Pfizer, AstraZeneca, Moderna вакциныг Монгол Улсад яаралтай журмаар бүртгэх зөвшөөрөл олгожээ

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарын танилцуулга мэдээллийг Засгийн газрын гишүүд сонсов.

2021 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл, Дархлаажуулалтын зөвлөх хороотой хамтарсан хурал хийж, Pfizer, AstraZeneca, Moderna компаниудын вакциныг Монгол Улсад яаралтай журмаар бүртгэх зөвшөөрөл олгосон байна.

Мөн вакцинд эхний ээлжинд хамрагдах халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд, эрхтэн шилжүүлэн суулгасан, гемодиализ эмчилгээнд ордог гэх мэт удаан хугацааны эмчилгээтэй өвчтөнүүд, 70-аас дээш насны ахмадуудын судалгааг гаргаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button