НИЙГЭМ

Дарханы хүүхдүүд маргаашнаас үсчнээр үйлчлүүлж, бөх, бүжгээс бусад дугуйланд хамрагдана

Өнөөдөр /2021.01.19/ Дархан-Уул аймгийн Онцгой комисс хэсэгчилсэн байдлаар хуралдан дараах шийдвэрүүдийг гаргалаа.

-Улаанбаатар хотоос Дарханд ирэхээр бүртгүүлсэн иргэд, оюутнуудыг энэ долоо хоногтоо багтаан хүлээн авахаар боллоо. Эдгээр иргэд PCR-ийн шинжилгээ өгсөн байх, Дархан-Уул аймгийн харъяат байх шаардлагатай юм.

-Дархан хотод энэ сарын 20-ноос эхлэн 0-18 настай хүүхдүүд бөх болон бүжгийн дугуйлангаас бусад секц дугуйланд хамрагдана

-0-18 настай хүүхдүүд үсчинд үйлчлүүлнэ

-Энэ долоо хоногт Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт ирэхээр бүртгүүлсэн тус аймгийн иргэдийг Дархан хот хүлээн авна. Харин Дархан-Уул аймгаас гарах иргэдийг энэ сарын 20-21-нд smartdarkhan.com сайтаар бүртгэнэ -Уул уурхайн ажилчид өдөр харгалзахгүй ээлж солилцоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button