Нийгмийн

Үйл ажиллагаа явуулаагүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, газар чөлөөллөө

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороолол, 8 дугаар байрны зүүн талд болон 2 дугаар хороо, Цагдаа хотхон, 12 дугаар байрны баруун урд талд тус тус байрлах түргэн үйлчилгээний 2 цэгийн үйл ажиллагаанд иргэний гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар дээрх түргэн үйлчилгээний цэгийн эзэд нь тодорхойгүй, 1-2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд ойр орчмын хөрсийг бохирдуулан хог хаягдлыг ихээр бий болгож, оршин суугчдын эрүүл мэнд, ая тухтай амьдрах нөхцөлд хортой сөрөг нөлөө үзүүлж буй нөхцөл байдал тогтоогдсон тул түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж, газрыг чөлөөлөх тухай дүүргийн Газар зохион байгуулалтын албанд албан тоот хүргүүлж, албан тоотын биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button