УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Б.Жавхлан: 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд бэлэн мөнгө тараахгүй

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдав. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Эрүүл мэнд, эдийн засгийн хүрээнд 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй хэлэлцэв. Хоёрдугаар сарын 10-нд энэ төлөвлөгөөг олон нийтэд танилцуулсан. Бүрэн хэмжээнд хэрэгжүүлэх бодит төлөвлөгөөг цаашид илүү дэлгэрэнгүйгээр хэсэгчилж танилцуулна. Төлөвлөгөөндөө бид бодлого, тактикийн өөрчлөлт хийсэн.

"ажлын байрыг дэмжих зээл 2 хедее аж ахуйг дэмжих зээл 3+ орон сууцжуулах телевлегее 0.5 алуусын хеделмер эрхлэлтийг дэмжих зээл санхуужилт 10 их наяд тегрег монголбанкны дахин санхуужуулэх (ΡΕΠΟ) телевлегее 0.5 хнаяд 2+ стратегийн ач холбогдолтой теслууд" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бүхэн оновчтой байсан. Дэлхийн улс орнууд хямралын эсрэг хоёр аргаар тэмцэж байна. Эрүүл мэндээ, эдийн засгаа нэгдүгээрт тавих аргаар. Монгол Улсын хувьд өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж ирсэн. Үүнээс цааш бид эдийн засгийн асуудлаа зэрэгцүүлж, блансыг нь тэнцвэржүүлнэ. Тиймээс энэ цогт арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Тэгэхгүй өмнөх шигээ эдийн засгаа хойш нь тавьж, иргэдийн эрүүл мэнд, амь насыг нэгдүгээрт тавьбал эдийн засаг энэ оны хоёр, гуравдугаар улиралд хүнд цохилтод орж, улам доройтно. Эрүүл мэндийн салбарыг санхүүжүүлж хүчрэхгүй хэмжээнд хүрэх эрсдэлтэй.

Хоёрдугаар сарын 10-нд төлөвлөгөөг танилцуулснаас хойш ард иргэдийн дунд олон зүйл яригдаж байгаа. “Мөнгө хэвлэх гэж байна” гэх буруу ойлголт иргэдийн дунд бий. Сүүлийн нэг жилийн хугацаанд эдийн засгийн эргэлт огцом зогссон. Хүнтэй харьцуулбал, цусны эргэлт нь 60-70 хувь зогссон.

Одоо мөнгөний нийлүүлэлт 15 хувь хүртлээ буурсан. Хэвийн дундаж өсөлттэй жилээс гурван дахин буурсан үзүүлэлт. Товчхондоо мөнгөний энэ эргэлтийг сайжруулах нь гол зорилго. Тэгэхээр мөнгө хэвлэх юм шиг буруу ойлголтоо засах хэрэгтэй.

Бэлэн мөнгө хэрэглээд шууд тараахгүй. Өмнө нь хэрэгжүүлж байсан алдаатай арга хэмжээг давтахгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-14 15:40

Зөв

иргэн
иргэн
2021-02-14 16:08

МАН хамгийн Харгис нам,

зочин
зочин
2021-02-14 16:42

ААН үүдэд зээл өгөөд жирийн иргэд 4 жил юуг хүлээх бэ.Хүн бүрт хүртээмжтэй байж чадахгүй ш�##�тгаан засаг нь иргэдэд хүрч ажилладаггүй. Хороо багынхан ажилтанууд танил т�##�даа эхэлж өгдөгт байгаа юмаа. 10 их наяд төгрөгийг бололцоотой нь аваад л явна. Яаж хян�##�т тавих юм. Санхүүгийн боловсрол бага ихэнх нь байгааг мэдэрч байна уу.

Зочин
Зочин
2021-02-14 18:43

10 их наядыг зах зээлээс олох гэж байгаа юм уу тараах нь уу

Зочин
Зочин
2021-02-14 18:46

Лоозонгийн аргаасаа с�##�ахгүй юм аа Хэдэн он хүртэл ч билээ дээ хөгжүүлэх баримт бичиг гэх мэт Өөрсдөө дээр суугаад хувааж авч авчхаад ард түмэнд өгөхдөө ямар хатуу хандаж байна Луйварчдаасаа хөрөнгийг нь хураагаад эдийн засгаа босгооч

Зочин
Зочин
2021-02-14 18:48

Өөрсдөө баялаг хүртэл хувааж аваад орд газар хүртэл хил дамнуулаад зарчхаад сууж байхад ард түмэн хэцүүдлээ хөөе Төр засгийн тогтолцоогоо солъё

Зочин
Зочин
2021-02-14 18:56

Хайран мөнгө нэг их наядаар цар тарлаас с�##�ж энгийн горимд л хурдан шилжвэл 9 их наяд хэмнэгдэнэ

Холбоотой мэдээ

Back to top button