НИЙГЭМ

Ц.Ганзориг: Танхимын хичээлийг III сарын 1-нд эхлүүлэх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатарт дахин 33 хүнээс халдвар илэрч, 48 иргэн эдгэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн.

Гуравдугаар сарын 1-нд танхимын сургалтыг нээх эсэх асуудлаар ЗГХЭГ-ын дарга Ц.Ганзориг “Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танхимын хичээлийг тодорхой квот тогтоогоод гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналтай байгаа. Гэхдээ дарааллын хувьд УОК хэлэлцээд Засгийн газар батлах ёстой.

Тиймээс эцсийн шийдвэр гараагүй байна. Одоогоор олон нийтийн дунд судалгаа авахад 60 хувь нь дэмжиж, 40 хувь нь эсэргүүцсэн. УОК, Засгийн газар эцэслэн шийдвэрлэсний дараа мэдээлэх болно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-02-16 19:11

ЗГХЭГ-ын дарга нь Ц.Ганзориг гэдэг хүн болсон юм уу ???

Холбоотой мэдээ

Back to top button