УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: V сарын 1-нээс хилээ нээх боломжит бүх хувилбарыг ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр аялал жуулчлалын салбарынхантай уулзаж, санал бодлыг нь солилцов. Монгол Улс хилээ хэзээ нээх нь аялал жуулчлалын салбарынхан төдийгүй иргэдийн сонирхож буй гол асуудлуудын нэг болоод байгаа. Энэ талаар Ерөнхий сайд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Тавдугаар сарын 1-нээс хилээ нээх асуудлыг бид судалж үзсэн. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар маш нухацтай ярилцана. Гэхдээ хоёр зүйлээс шалтгаална.  Нүдэнд харагдахгүй бичил биетийг шууд тэгнэ, ингэнэ гэж хэлэх туйлын амаргүй.

Халдвар хамгааллын дэглэмээ иргэд ягштал баримтлан, иргэдийнхээ 50-иас дээш хувийг вакцинжуулж чадвал хилээ нээх боломжтой. Хэрвээ тэгвэл вакцинжуулсан иргэдэд хилээ нээх асуудлыг тавдугаар сарын 1-нээс өмнө шийдэхээр судалж байна. Гэхдээ одоогоор шууд тэгнэ, ингэнэ гээд хэлэх боломж алга. Гэхдээ ингэхийн төлөө бүх боломжит хувилбараар ажиллана” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button