НИЙГЭМ

Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс нээлээ

Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний 00:00 цагт нээлээ. Энэхүү шийдвэрийг УОК-ын хурлаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасныг Монгол Улсын Шадар сайд орон нутгийн удирдлагуудад мөн өдрөө цахим хурлаар мэдэгдэж, бэлтгэл ханган иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийг үүрэг болгосон билээ.

Хөдөлгөөнд оролцох иргэн та хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчихдоо PCR-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдваргүй гэдгээ нотолсон байх үүрэгтэй юм. Ингэхдээ шинжилгээний хариу гарснаас хойшхи хугацаа 72 цаг өнгөрөөгүй байх ёстой.

Хэрэв PCR-ын шинжилгээний хугацаа 72 цагаас хэтэрч, хүчинтэй хугацаа дууссан бол хүлээн авагч аймаг, орон нутгийн асуудал хариуцсан албаныхан иргэдээсээ түргэвчилсэн тест авч оруулах эрх нь нээлттэй байх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button