СПОРТ

“Их дуулга”: Өнөөдөр М.Уранцэцэг нарын таван жүдоч барилдана

Жүдо бөхийн Ташкентын “Их дуулга” тэмцээн өнөөдөр Узбекистан улсад эхэллээ.

Түрүүлсэн бөхөд чансааны 1000, дэд байрт шалгарсанд нь 700, хүрэл медаль хүртсэн жүдочид 500 оноо олгох тус тэмцээнд 77 орны 550 тамирчин зодоглоно.

Өнөөдөр “Их дуулга”-ын дэвжээнд Монголоос эрэгтэйчүүдийн 60 кг-д Л.Өнөболд, Э.Ариунболд, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, Л.Сосорбарам нар барилдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button