Нийгмийн
Архидан согтуурсан үедээ орон сууцны цахилгаан шатанд гацжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “Залуус” хорооллын 48/В дүгээр байрны дөрөвдүгээр давхарт цахилгаан шат гацаж, хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 01:40 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах анги-105-ын алба хаагчид 8.5 км замыг туулан 01:50 цагт очиж, тус байрны 4 дүгээр давхарт цахилгаан шат гацаж, дотор нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн Я /37 настай, эмэгтэй, согтуу/, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат иргэн Б /35 настай, эмэгтэй, согтуу/ нар түгжигдсэн байсныг эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
кк. 8,5 км замыг туулан гэнээ. Явгаар туулсан юм уу .Өгүүлбэр алдаагүй зөв бичигдсэн ч сонин уншиглаад бна даа. Сүржигнэж ярьдаг хүмүүсийн яриа шиг ч юм уу
Лeсбидэж байсан уу. ОБГ худлаа сүржигнэх нь дээшээ далдганахад нь хэрэг болдог байх. Явах замыг явсан хугацаа нь гол нь шүү дээ