НИЙГЭМУРЛАГ

Монгол хүүхдийн бүтээл “Канагавагийн шагнал” хүртжээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харяа Сургалт, судалгаа, мэдээллийн төв, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээ ТББ хамтран НҮБ-ын Хүүхдийн Сан, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын санхжүүлжилтээр “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхдийн эрх” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Уг төлсийн хүрээнд Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймагт уур амьсгалын өөрчлөлт түүний хүүхдэд нөлөөлөх нөлөөний талаар ойлголт мэдээлэл түгээх зорилгоор гар зургийн уралдаан зарлаж шалгарсан бүтээлүүдийг Японы Канагавагийн Дэлхийн Хүүхдийн Урлагийн үзэсгэлэнгийн уралдаанд илгээсэн юм.

Нийт есөн бүтээл илгээснээс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р сургуулийн 10А ангийн сурагч Бямбасэнгийн Лочингийн зураг шагналт байранд шалгарсан байна.

1981 оноос хойш хоёр жил тутам зохиогдож ирсэн уг үзэсгэлэнгийн энэ удаагийн шалгаруулалтад дэлхийн 56 орны нийт 8062 бүтээл ирснээс “Канагавагийн шагнал” нэртэй шагналт байранд ийнхүү Монгол хүүхдийн бүтээл багтсан бөгөөд шалгарсан бүтээлүүдэд сертифкат олгож үзэсгэлэнд байршуулдаг байна.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button