НИЙГЭМ

“Рапид харш” хотхоны 12 оршин суугчаас халдвар илэрчээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Рапид харш” хотхоны 3659 иргэнээс КОВИД-19 халдварын шинжилгээ авахад 12 хүнээс халдвар илэрлээ.

Голомтын эцсийн халдваргүйтгэлийг нийт 24-н байр, 12 объектын 88.000 м.кв талбайд 2 удаа давтан ариутгал хийж аюулгүй болгосон байна.

Гуравдугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагаас 130-р сургуулийн байранд “Рапид харш” хотхоны 50-69 насны ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй нийт 880 иргэнийг тус тус /Ковид -19/ халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж байна гэж Хан-Уул дүүргийн Онцгой комиссоос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button