Нийгмийн
Улаанбаатарт 191, Дархан-Уулд 7, Төв аймагт 3, Увсад хоёр, Хөвсгөлд нэг тохиолдол шинээр илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Байгалмаа “Сүүлийн 24 цагийн хугацаанд 12326 хүнээс шинжилгээ хийснээс 206 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатарт 191, Дархан-Уулд 7, Төв аймагт 3, Увсад хоёр, Хөвсгөлд нэг тохиолдол шинээр илэрсэн байна. Ингэснээр нийт тохиолдлын тоо 3758 боллоо.
Баяртай мэдээ дуулгахад, Завхан аймгийн Шилүүстэйд эмчлүүлж байсан дөрвөн иргэн эдгэрч, ногоон бүс боллоо. Шилүүстэй суманд очсон ХӨСҮТ-ийн баг Улаанбаатар руу хөдөлсөн” гэв.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.