СПОРТ
Монголын шигшээ баг өнөөдөр Тажикистантай тоглоно

Хөлбөмбөгийн “Катар-2022” ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатанд Монгол, Тажикистаны багийн тоглолт Душанбе өнөөдөр болно. Хоёр баг орон нутгийн цагаар 18.00, Монголын цагаар 21.00 цагт тоглоно.
Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Растислав Бозик “Бид удаан хугацааны дараа хөлбөмбөг тоглох гэж байгаадаа баяртай байна. Энэ л бидний гол зорилго, хүлээлт. Хаанаас юм бэ холын зорилго гаргаж ирэх өрөөсгөл. Мөн тоглогчдоо формонд нь оруулах нь бидний зорилго” гэлээ.