НийгмийнНИЙГЭМ

“О.Цогтгэрэлийг “царцаа” нүүлгэсэн гэх ташаа ойлголттой явснаа О.Амартүвшин залруулсан”

Ц.Тувааны гэгдэх АН-ын даргын сонгуульд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялжээ. Энэ талаар тус намын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сонгуулийн дүнг нэгтгэлээ. Цаашид хяналтын тооллого үргэлжилж, нэгдсэн дүнг дүрмийн дагуу 48 цагийн дотор нийтэд мэдээлнэ. Одоогоор урьдчилсан дүнг танилцуулъя.

АН-ын 74908 санал өгч, нийт сонгогчдын 46.9 хувь нь оролцлоо.

Санал авсан дүн:

-Д.Пүрэвдаваа 6041

-О.Цогтгэрэл 41199

-О.Амартүвшин-16075

-С.Эрдэнэболд-8928 санал авчээ. Ингэснээр О.Цогтгэрэл АН-ын сонгуульд ялалт байгууллаа” гэв.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад ингэж хариуллаа.

-Хоёр АН, хоёр даргатай боллоо. Одоо өөр, өөрсдийгөө АН-ын дарга гээд явна. Цаашид энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

-АН-ын даргад хамгийн их санал авсан хүнийг Намын их хуралд өргөн мэдүүлж, ёсчлон баталдаг. О.Цогтгэрэлийг АН-ын Их хуралд өргөн мэдүүлнэ. Дараа нь УДШ-д бүртгүүлдэг.

Нөгөө тал мөн даргаа сонгочихлоо гэж байх шиг байна. Цаашид Шүүхэд намын даргаа бүртгүүлэхэд ямар нэгэн дүрмийн зөрчилгүй. О.Цогтгэрэлийг АН-ын даргаар шүүхэд бүртгүүлэхэд ямар ч асуудал гарахгүй.

-С.Эрдэнийн гэх АН дүрмийн бус гэсэн үг үү?

-Тийм ээ. Дүрмийн бус. АН-ын 74908 хүн саналаа өгч, О.Цогтгэрэлийг даргаар сонголоо. Үүнээс илүү баталгаа гэж юу байх вэ.

-Сонгуулийн үеэр Сонгинохайрхан бол хэд хэдэн тойрогт нэрсийн жагсаалтад байгаагүй хүмүүсийн нэрийг багтаасан гэж гомдол гаргасан гэсэн. Энэ асуудал юу болсон бэ?

-О.Амартүвшин ийм хүсэлт гаргаагүй. Ташаа ойлголттой явснаа залруулсан. Ямар нэгэн “царцаа” байхгүй. Өргөдөл өгсөн гэгдсэн хүмүүс өргөдөл өгөөгүйгээ мэдэгдсэн. Энэ ташаа мэдээлэл.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button