НийгмийнСПОРТ

38 бөх допингтой орооцолдож, зарим албан тушаалтанг шалгасан гэх хэргийг хаажээ

38 бөхөөс допинг “илэрч”, зарим албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх хэргийг хаажээ

Улсын аварга Э.Оюунболд Авлигатай тэмцэх газарт хандан, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн билээ. Тэрбээр шинжилгээнийх нь албан ёсны хариу гараагүй байхад нууц задруулсанд гомдолтой яваа гэнэ лээ.

Улмаар тэдний гомдлын дагуу АТГ-аас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлага, зарим албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Үүний сацуу 2009-2019 онд улсын наадамд шөвгөрсөн 109 (давхацсан тоогоор 192) бөхийн допингийн шинжилгээг дахин нягталж байгаа билээ. Энэ асуудал тэгсхийгээд намжсан.

2009-2018 онд улсын наадамд шөвгөрсөн 38 бөхөөс зөрчил илэрч, БТСГ (одоо БТСУХ)-ын нэр бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй талаар АТГ-аас мэдэгдсэн билээ.

Энэ асуудал шийдэгдэхгүй, тодорхой хариу өгөхгүй өнөө хүрсэнд МҮБХ Нийслэлийн прокурорын газарт, Ерөнхий прокурор Ш.Нямдоржид хандсан билээ. Тэгвэл НПГ-аас МҮБХ-нд хариу өгч, допингтой холбоотой хэргийг хаасан талаар мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 29, 2021 16:41

допингтой бөхчүүд том юм ар т�##� нь том юм хэрэг будаа

Холбоотой мэдээ

Back to top button