Сурвалжилга, Нийтлэл

Шүлснээс шинжилгээ өгөх гэсэн иргэд хоосон хаалга “МӨРГӨЖ” байна

Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс халдвар илрүүлэх оношлуурт өчигдөр ЭМЯ зөвшөөрөл өгч, өчигдөр АШУҮИС дээр тус БШУ-ны сайд Л.Энх-амгалан болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар шинжилгээ өгсөн юм.

Үүний дараа АШУҮИС-ийн багш, доктор Г. Чимэдлхамсүрэн “Өнөөдрөөс эхлэн цаг авалгүйгээр ирээд шинжилгээ өгч болно. Ямар ч үнэ төлбөргүйгээр шинжилгээ авна. Нэг хүн шинжилгээ өгөхөд 3-5 минут болно. Харилцан адилгүй.  Шинжилгээ өгөхөөс 30 минутын өмнө амаа зайлаагүй, шингэн зүйл уугаагүй, хоол идээгүй, тамхи татаагүй байх ёстой” гэж байсан.

Харин өнөөдөр шинжилгээ өгөхөөр АШУҮИС дээр очиход үүдэнд дараах мэдэгдэл байлаа.

Уг мэдэгдэлд “АШУҮС-ийн Эмнэлзүйн молекул оношилгооны төв нь шүлсэнээс коронавирус илрүүлэх шинжилгээг стратегийн ач холбогдол бүхий төрийн болон төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудаас авч байгаа тул иргэдээс шинжилгээ авч эхлэх хугацааг АШУҮИС-ийн цахим хуудсаар албан ёсоор мэдэгдэх болно” гэжээ.

Төв хаалган дээр очсон иргэдэд баруун хаалгаар очиж шинжилгээ өгөөрэй гэж хэлж байсан ч баруун хаалга бас л түгжээтэй, хашааны хаалган дээр дараах мэдэгдлийг байршуулжээ. Шинжилгээ өгөхөөр ирсэн иргэд хоосон хаалга мөргөсөндөө ихэд бухимдаж, дандаа худлаа ярьж, төөрөгдүүлж байх юм хэмээж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-02 13:26

ккк

Зочин
Зочин
2021-04-02 15:01

Ингэхгүй бол хөдөөнөөс ирсэн золбингууд замбараагүй байд�##� үүсгэн ш дээ. Зөв зөв.

зочин
зочин
2021-04-02 16:16

Амаа �######�чихаад очвол сөрөг гарах нээ.

Зочин
Зочин
2021-04-03 00:28

Зүгээр л мянганы луйвар юу ч хийж чадахгүй л байхгүй юу

Зочин
Зочин
2021-04-03 10:57

Энэ мэдээллээ хүмүүст дараа удахгүйгээр хэд хоногийн өмнөөс мэдээлэхээр коронагийнхаа хуудсан дээр тавьсан уу ?

зочин
зочин
2021-04-04 14:08

манйханы ажил нэг иймэрхүү. тэр тусамаа эрүүл мэнд АШУИС -ийн ажил нэг ийм зөрүүтэй чирэгдэлтэй байдаг даа.

Зочин
Зочин
2021-04-05 14:05

bolohgui chadahgui bol shuud heleechee. chiregdel uusgeeed

Холбоотой мэдээ

Back to top button