НИЙГЭМ

Монгол эрдэмтэд шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээжээ

АШУҮИС-ийн эрдэмтдийн баг хамтран шүлснээс коронавирусийн шинжилгээ хийх оношлуур бүтээжээ.

Энэ талаар Эрдэмтдийн багийн ахлагч, АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, АУ-ны доктор, профессор, Г.Батбаатараас тодруулахад Шинэ оношлуурын өвөрмөц чанар нь 100, мэдрэг чанар нь 99 хувь гарлаа. Удахгүй хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна гэлээ.

Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээсэн багийн бүрэлдэхүүнд АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, АУ-ны доктор, профессор, Г.Батбаатар, Германы Мюнхений Техникийн Их Сургуулийн доктор Д.Нямбаяр, АШУҮИС-ийн багш, доктор Б.Жамбалдорж, Ч.Гансүх, Д.Чимидлхамсүрэн, АУХ-ийн судлаач Б.Балжинням, Г.Батхишиг нар ажиллаж байна.

Д.Отгонбаатар: Г.Батбаатар их хэмжээний санхүүгийн зөрчил гаргасан нь  илэрлээ – Өглөө.мн

Шинээр бүтээсэн оношлуурынх нь талаар сарын өмнө Г.Батбаатараас тодруулахад “Энэ маш их ач холбогдолтой арга.

Нэгдүгээрт, коронавирусийг халдвар авсан өдрөөс илрүүлж чадна.

Хоёрдугаарт, хамар залгиурын арчдас авах явцад эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар аваад буйг бүрэн зогсооно.

Гуравдугаарт, шинжилгээ авч байна гээд хамар, залгиураас арчдас авахаар эд эсийг гэмтээх, өвчтөнд таагүй мэдрэмж төрүүлдэг байдлыг зогсооно.

Дөрөвдүгээрт, маш хямд төсөр оношлуур. Өнөөдөр ХӨСҮТ-д хийж байгаа PCR шинжилгээ 165 мянган төгрөгийн өртөгтэй.

Хэрвээ бид шүлснээс шинжилгээ хийх түргэвчилсэн оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлбэл нэг хүнд шинжилгээ хийх өртөг 30 мянган төгрөгт багтана. Тэгэхээр одоогийн үнийг тав дахин бууруулж чадна. Мөн шүлснээс нь шууд шинжилгээ аваад, хариуг нь гаргахад хоёр цаг л шаардана” гэж байсан юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. Хамраа ухуулж, хамар өвдөж цус гарсан эрсдэл их байна. Ийм оношлуур бүтээсэн нь яамай даа. Бас гаднаас оношлуур авах зард#### хэмнэж байна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button