Нийгмийн

Хүүхдийн мөнгө олгодог дансууд руу нийт 358.9 тэрбум төгрөгийг шилжүүлжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг өчигдөр /2021.04.08/ танилцуулав. Улмаар энэ сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоох хугацаанд иргэн бүрийн өрхийн амьжиргааг дэмжих үүднээс данс руу нь 300 мянган төгрөгийг хийж эхэлсэн билээ.

Эхний ээлжинд хүүхдийн мөнгө олгодог данс руу нийт 358.9 тэрбум төгрөгийн гүйлгээг хийсэн тухай Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ.

Иргэн бүрт шилжүүлэх 300 мянган төгрөгийг хүүхдийн мөнгө, тэтгэвэр авдаг данс, 1072 хувьцааны дансуудыг ашиглаж, зохих банкуудаар дамжуулж олгох аж. Ойролцоогоор 7-10 хоногийн хугацаанд мөнгө бүх хүний дансанд орохыг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button