СПОРТ

ТАНИЛЦ: Өнөөдөр олимпийн эрхийн төлөө өрсөлдөх таван бөх хэн, хэнтэй учраа таарав

Чөлөөт бөхийн Азийн олимпийн эрхийн тэмцээн Казахстан улсад өчигдөр эхэлж Монголоос

Эмэгтэй

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: Бат-Очирын Болортуяа

57 кг: Болдсайханы Хонгорзул

62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд

76 кг: Очирбатын Бурмаа нар барилдан, хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэн, Токиогийн олимпийн дөрвөн эрх авсан билээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга, 74 кг-д ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ Ганбаатарын Ганхуяг, 97 кг-д ОУХМ Өлзийсайханы Батзул, 125 кг-д ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл нар өрсөлдөнө.

57 кг-д Т.Түвшинтулга эхний тойрогт “Рио-2016” олимпийн мөнгөн медальт Рэй Хигүчитэй учраа таарлаа. Р.Хигүчи Риогийн олимпоос хойш жин өгсөн 65 кг-д хүртэл барилдсан. Олимпийн эрхийн тэмцээнд өөрийн үндсэн жинд, жин хасч орж иржээ.

Т.Түвшинтулга түүнийг ялвал удаах тойрогт БНХАУ-ын бөхтэй барилдана.

74 кг-д Б.Батэрдэнэ эхний даваандаа ДАШТ-ий хошой хүрэл, Азийн наадмын хошой аварга, Рио-2016 олимпийн тавдугаар байрт Узбекстаны Бекзод Абдурахмоновтой учраа таарсан. Энэ бөх нь 2016 оны олимпод алдарт Жордан Барроуз аваргыг өрсөлдөөнөөс хасч байсан шаггүй өрсөлдөгч юм. Түүнийг ялсан тохиолдолд Б.Бат-Эрдэнэ олимпийн эрхийн төлөө Кыргызстан, БНСУ-ын бөхчүүдийн ялсантай өрсөлдөнө.

86 кг-д Г.Ганхуяг эхний даваандаа 2014 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Японы бөх Сосүке Такатанитай таарчээ. Түүнийг өвдөг шороодуулбал олимпийн эрхийн төлөө БНХАУ, Кыргызстаны бөхчүүдийн ялсантай учраа таарна.

97 кг-д Ө.Батзул БНСУ-ын Сио Мин-Вонтой учраа таарсан. Улмаар өрсөлдөгчөө ялбал Энэтхэгийн Сативарт Кадиантай, цаашлаад олимпийн эрхийн төлөө ДАШТ-ий хүрэлтэй Ираны Аскари Мохамадиантай учраа таарах оноолт байна.

125 кг-д М.Лхагвагэрэл эхний тойрогт Пакистаны бөхтэй таарсан бол ¼ шигшээд Кыргызстаны Айаал Лазарев, олимпийн эрхийн төлөө Тажикстаны Рустам Искандартай оноолт таарах магадлалтай байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Лхагвагэрэлээс бусад нь хүнд суг####аа таарчээ цэрэнчимэд хүрэл авсан юм байхдаа, манай хүүхнүүд сайн шүү, хэцүү цаг үед сайхан барилдсан байна, баяр хүргэё

  2. Манай чөлөөт барилдаанд шинэ гадаад дасг####жуулагч хэрэгтэй бн….эмэгтэйд..хятад..япон…эрэгтэйд…орос .америк сайн дасг####жуулагч хэрэгтэй……

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button