СПОРТ

Гавьяат тамирчин О.Бурмаа олимпийн эрхийн төлөө 20.00 цагт барилдана

Чөлөөт бөхийн олимпийн эрхийн тэмцээн Казахстан улсад үргэлжилж байна. Өнөөдөр Монголын таван бөх барилдаж буйгаас Ц.Намуунцэцэг, Б.Хонгорзул, Б.Болортуяа нар олимпийн эрх авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Монголын багийн дөрөв дэх эрхийн төлөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд БНХАУ-ын бөхөд ялагдсан.

Өнөөдөр Казахстаны дэвжээнд гарсан, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа “Токио-2020” олимпийн эрхийн төлөө Узбекистаны бөх Шахрибону Эльеватай 20.00 цагт барилдана. Түүнийг ялбал олимпийн эрх өвөртөлнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-10 17:47

О.Бурмаа олимпийн эрхээ авсан

Ням
Ням
2021-04-10 18:04

Яаж үзэх вэ

Холбоотой мэдээ

Back to top button