СПОРТ

39 настай О.Бурмаа гавьяат Токиогийн олимпийн эрх авлаа

Казахстан улсад үргэлжилж буй чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээнд өнөөдөр Монголын таван бөх барилдаж байна.

Одоогоор Ц.Намуунцэцэг, Б.Хонгорзул, Б.Болортуяа нар олимпийн эрх авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Казахстаны дэвжээнээс Бат-Очирын Болортуяа,  Болдсайханы Хонгорзул нар алт, Цогт-Очирын Намуунцэцэг мөнгө, Сүхээгийн Цэрэнчимэд хүрэл медаль хүртээд байгаа.

Дөнгөж сая ДАШТ-ийн мөнгө, хошой хүрэл медальт, 39 настай, Гавьяат тамирчин О.Бурмаа олимпийн эрхийн төлөө Узбекистаны Шахрибону Эльеватайг 8:1-ээр яллаа. Ингэснээр өнөөдөр барилдсан таван бөхийн дөрөв нь олимпийн эрх авлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
баяр хүргэе
баяр хүргэе
2021-04-11 07:20

АРГАГҮЙ л ясны тамирчин юм даа. Ард түмнээ баярлуулсан танд баярл�##�аа

MGL
MGL
2021-04-11 11:15

Үнэхээр мундаг, ясны тамирчин юм аа.. 40 наны босгон дээр хүчний спортын Олимпийн эрх авна гэдэг гайхамшигтай. Амжилт хүсье.

39_тэйдөө
39_тэйдөө
2021-04-11 12:57

гэхэд мундаг байна.

Холбоотой мэдээ

Back to top button