СПОРТ

Мөнхболдын Дөлгөөн Азийн аварга боллоо

Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ өнөөдөр Казахстан улсад үргэлжилж байна.

Өнөөдөр Азийн дэвжээнд Монголын таван бөх барилдсанаас гурав нь аваргын талаа барилдахаар шалгарсан.

Дөнгөж сая эмэгтэйчүүдийн 55 кг-д барилдсан ОУХМ Мөнхболдын Дөлгөөн сүүлийн тойрогт БНСУ-ын бөх Ким Хьюн Жог яллаа.

Эл жинд дөрвөн бөх тойргоор барилдсан тул ийнхүү Азийн аварга болох болзол хангалаа. Ингэснээр М.Дөлгөөн Азийн АШТ-ээс гурван жил дараалан медаль хүртэн, алт, мөнгө, хүрэл медальтай боллоо.

Налайх дүүргийн тамирчин М.Дөлгөөний дасгалжуулагч Д.Мөнхбаяр.

Одоо эмэгтэйчүүдийн 59 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт Баатаржавын Шоовдор, 68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа нар аваргын төлөө барилдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button