Нийгмийн

Азийн АШТ: З.Болортунгалаг ялж, Г.Отгонжаргал тэмцээнээ дуусгалаа

Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстан улсад үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр Монголын таван бөх барилдсанаас М.Дөлгөөн алт, Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртсэн.

Өнөөдөр Азийн АШТ-ий дэвжээнд Монголоос 53 кг-д Ганбаатарын Отгонжаргал, 57 к кг-д  Алтанцэцэгийн Батцэцэг, 62 кг-д  Хүрэлхүүгийн Болортуяа, 65 кг-д  Зоригтын Болортунгалаг, 72 кг-д  Энхбаярын Цэвэгмэд нар барилдаж байна.

Эмэгтэйчүүдийн 55 кг-д барилдаж буй Азийн АШТ-ий гурван хүрэл медальт, ОУХМ З.Болортунгалаг эхний тойрогт Узбекистаны бөх Ариухан Жумабаеваг 12:0-ээр яллаа. Тэрбээр дараагийн тойрогт БНСУ-ын Ли Хан Битэй барилдана.

53 кг-д өрсөлдөж буй армийн дэлхийн аварга, ОУХМ Г.Отгонжаргал эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Энэтхэгийн бөх Форгатад 11:0-ээр ялагдсан.

Тэрбээр удаах даваанд Тайванийн бөх Мэн Суан Ситэд ялагдан, үзэгчийн суудалд шилжлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button