СПОРТ

Азийн АШТ: З.Болортунгалаг хагас шигшээд шалгарлаа

Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстан улсад үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр Монголын таван бөх барилдсанаас М.Дөлгөөн алт, Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртсэн.

Өнөөдөр Азийн АШТ-ий дэвжээнд Монголоос 53 кг-д Ганбаатарын Отгонжаргал, 57 к кг-д  Алтанцэцэгийн Батцэцэг, 62 кг-д  Хүрэлхүүгийн Болортуяа, 65 кг-д  Зоригтын Болортунгалаг, 72 кг-д  Энхбаярын Цэвэгмэд нар барилдаж байна.

Эмэгтэйчүүдийн 55 кг-д барилдаж буй Азийн АШТ-ий гурван хүрэл медальт, ОУХМ З.Болортунгалаг эхний тойрогт Узбекистаны бөх Ариухан Жумабаеваг 12:0-ээр яллаа. Тэрбээр дараагийн тойрогт БНСУ-ын Ли Хан Биг цэвэр яллаа. Ингэснээр хэсгийн аварга боллоо. Одоо хагас шигшээд Тайванийн бөх Пай Син Пинтэй барилдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бөхийн хорхойтон
Бөхийн хорхойтон
4 сар 16, 2021 15:57

Аварга болоорой. хичээгээрэй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button