СПОРТ

Э.Цэвэгмэд Азийн АШТ-ий хүрэл медалийн болзол хангалаа

Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстан улсад үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр Монголын таван бөх барилдсанаас М.Дөлгөөн алт, Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртсэн.

Өнөөдөр Азийн АШТ-ий дэвжээнд Монголоос 53 кг-д Ганбаатарын Отгонжаргал, 57 к кг-д  Алтанцэцэгийн Батцэцэг, 62 кг-д  Хүрэлхүүгийн Болортуяа, 65 кг-д  Зоригтын Болортунгалаг, 72 кг-д  Энхбаярын Цэвэгмэд нар барилдаж байна.

Эмэгтэйчүүдийн 72 кг-д дөрвөн бөх тойргоор барилдаж буй. Эл жинд зодоглож байгаа Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Э.Цэвэгмид эхний тойрогт Азийн аварга, Энэтхэгийн бөх Д.Какранд ялагдсан. Улмаар хоёрдугаар тойрогт Пак Су жинийг 60-ээр яллаа.

Ингэснээр хүрэл медалийн болзол ханган, Азийн АШТ-ээс гурав дахь медалиа хүртэх нь тодорхой боллоо. Медалийн өнгөө хувиргах эсэх барилдааныг Азийн аварга, Казахстаны бөх Жамила Бакбеоргеноватай хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button