Нийгмийн
ТОСОНЦЭНГЭЛ СУМ: Иргэн А болон талийгаач Х нарын ойрын хавьтал 23 хүний PCR эерэг гарлаа

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд эх үүсвэр тодорхойгүй хоёр хүнээс халдвар илэрч, нэг нь нас барсан. Одоо нэг хүний биеийн байдал хүнд байгаа юм.
Тэдний ойрын хавьтал болох 130 хүнийг тодорхойлж, 66 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 42 иргэний шинжилгээ сул эерэг гарсан. Сорьцыг баталгаажуулахаар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Лаборатори руу явуулсан бөгөөд шинжилгээний хариу гарсан байна. Тодруулбал, 23 иргэний шинжилгээний хариу эерэг гарчээ.
Нөхцөл байдал хүндэрсэн тул аймгаас томилогдон ирсэн баг Тосонцэнгэл суманд ажиллаж байна. Мөн явуулын PCR шинжилгээний 4 хүнтэй баг Улаанбаатар хотоос гарч байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.