НИЙГЭМ

Хүчилтөрөгчийн үйлдвэр 10 хоногт барьжээ

Шадар сайд С.Амарсайхан ХӨСҮТ-д барьж буй хүчилтөрөгчийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйлдвэрт 1-2 хоногийн дараа шугам сүлжээний холболт хийж, бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн хүчилтөрөгч дамжуулах төв нь одоогоор өдөрт өндөр даралтын 100 ширхэг баллон буюу 600 метр куб хүчилтөрөгч нийлүүлдэг, ханган нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй өндөр даралттай баллон зөөвөрлөдөг байжээ. Харин тус үйлдвэр бүрэн ашиглалтад орвол өндөр даралттай баллон зөөвөрлөхгүй, газар доогуурх сүлжээгээр дамжуулан сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг болон Covid-19-ийн эмчилгээний өрөөнүүдэд хананы холбоосоор хүчилтөрөгчийг шууд дамжуулах нөхцөл бүрдэж, хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй нөхцөл бүрдэх гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-01 18:00

Паа яаяа

Зочин
Зочин
2021-05-02 08:55

Баяр хүргэе.

Холбоотой мэдээ

Back to top button