Нийгмийн

Өчигдөр ослын улмаас дөрвөн хүн нас баржээ

2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 13-ны  өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 958 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 654 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 17, Орон нутагт ес хүн тус тус гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт гурав, Нийслэлд нэг хүний амь тус тус хохирсон байна.

              Хүний амь хохирсон хэргийг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Мотоциклтой онхолдох хэлбэрээр жолооч 2.
  • Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр-2 хүний амь тус тус хохирсон байна.

               Хүний амь хохирсон осол, хэргээс дурдвал:

          2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 19:00 цагийн орчим Дорноговь аймаг, Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт шороон замд /сумын төвөөс 1 км зайд/ хажу маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, улмаар жолоочийн амь хохирсон.

          2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн орчим Булган аймаг, Орхон сумын нутаг дэвсгэрт шороон замд /сумын төвөөс 20 км зайд/ даун маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, улмаар жолоочийн амь хохирсон.

2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны замд Toyota-Prius маркийн автомашины жолооч нь явган зорчигчийг мөргөж, улмаар явган зорчигчийн амь  хохирсон.

2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 12:00 цагийн орчим Төв аймаг, Жаргалант сумын нутаг дэвсгэрт Hyundai-Porter маркийн автомашин ухрах үйлдэл хийхдээ 8 настай хүүхдийг мөргөж, улмаар хүүхдийн амь хохирсон.

                              Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 Нийслэлд:

  • Айлын гэр дайрах хэлбэрээр гэрт байсан 1 хүн.
  • Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр –12
  • Унадаг дугуйтай хүүхэд автомашинд мөргөгдөх хэлбэрээр-2
  • Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр  зорчигч-2 хүүхэд тус тус гэмтсэн 

     байна.

Орон нутагт:

  • Мотоцикл автомашинтай мөргөлдөх хэлбэрээр жолооч-2
  • Автомашин шон мөргөх хэлбэрээр зорчигч-3
  • Мотоцикл онхолдох хэлбэрээр зорчигч-1
  • Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-3 тус тус гэмтсэн.

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 162, Орон нутагт 78, Улсын хэмжээнд 240 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашин хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг тогтмол шалгаж байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гарчиг
Гарчиг
2021-05-14 10:35

Өчигдөр дөрөв нас барлаа гэх юм ядаж гарчгаа зөв өгмөөр юмаа энэ мэдээнд чинь 10нд хоёр, 12нд 1, 13нд 1 хүн нас барсан гэж байна

Холбоотой мэдээ

Back to top button