Нийгмийн

Т.Чимгээг ялласан Б.Цогт шүүгчээс татгалзсан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй

Дэд бүтцийн сайд С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд хөнөөсөн хэрэгт 20 жилийн ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг дахин задалж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах боломж нээгдсэн.

Хуулийн дагуу хэргийг задалж, дахин хянуулах дүгнэлтийг УЕП-оос Дээд шүүхэд хүргүүлээд байсан юм. Тэгвэл прокурорын эл дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг хэлэлцэх шүүх хурал яг одоо болж байна.

Шүүх хурлын эхэнд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгч нар Б.Цогт шүүгчээс татгалзаж байгаагаа илэрхийлэв. Учир нь түүний эгч ТЕГ-т ажилладаг, Б.Хурцын хамааралтай хүн гэж үзэж байна гэв. Түүнчлэн Т.Чимгээ нарыг ялласан хүн дахин орж ирээд өөрийнхөө ялласан хэргийг хянана гэж байх ёсгүй. Тиймээс Б.Цогт шүүгчээс татгалзаж байна гэв.

Харин шүүгч Б.Цогт хэлэхдээ “Миний эгч ТЕГ-т ажилладаг нь үнэн. Гэхдээ би Б.Хурцтай хамаагүй. Би энэ хэргийг өмнө нь хэлэлцэхэд шүүгчээр оролцсон нь үнэн. Энэ шүүгчид ч хамт байсан. Хуралдаан даргалагч л өөрчлөгдсөн. Надад Дээд шүүхээс компьютэрээр хуваарилсан. Түүнээс биш би энэ хэргийг шүүе гэж санал гаргаагүй. Төрийн албан хаагчдын ингэж гутаан доромжилж болохгүй. Та мэргэжлийн хуульч, өмгөөлөгч хүн. Надад энэ хэрийг үнэн зөвөөр шийдэх хүсэл байна” гэлээ.

Ингээд өмгөөлөгч нарын татгалзлыг хүлээж авах эсэх талаар шүүгч нар зөвлөлдөөд хүлээж авсангүй. Шүүх хуралдаан үргэлжилж байна.

Дээд шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг дахин шалгах ёстой гэж үзвэл 20 жилийн ял оноосон гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох юм. Ингээд хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг дахин тогтоож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаана. Эсвэл прокурорт буцаана. Дээд шүүхийн нийт шүүгчид эл асуудлыг олонхийн саналаар шийдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-14 10:49

NYAMDORJ L ZADALJ OORIIN ZAXIALSAN XERGEE NUUN DALFLAX ARGA XAIJ BUI XEREG SHUUDEE. TSOGT SHUUGCH XUURAMCHAAR YAL OGOOGUI BAIXAA

ир
ир
2021-05-14 11:28

ЦУС ХОЛИЛДСОН ХУУЛЬЧИД.

Зочин
Зочин
2021-05-14 12:05

Shuuhiihen urdniihaar shuuh ym bn da teguul ene 2 naidwargui biz medeej urd n shuusen togtooloo odooo buruu bn gej hen helhew dee teguul heweer n uldeej bizee

Зочин
Зочин
2021-05-14 12:07

Muul baina da unen shudraga shuusen ym bol shuugjee soliod orhoor yahaad baigaa ym be zew bol aih ymgui shu de shuugjee solihgui bn gedeg hetcuu bn

Холбоотой мэдээ

Back to top button