НИЙГЭМ

“Банкнаас зээл авч чадаагүй иргэд ЛОМБАРДААР үйлчлүүлж байгаа нь ядуурлын үндэс”

УИХ-ын чуулганы өнөөдөр /2021.05.14/-ийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөсөн бол өдгөө Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат:

“Улс орны байдал ломбардын үйлчлүүлэгчдээр харагдана. Энэ үйлчилгээ өргөн дэлгэр болсон нь ядуурал ажилгүйдэлтэй холбоотой. Иргэд банкнаас зээл авахын тулд банкнаас зээл авахааргүй болтлоо батлах шаардлага болдог. Тэгээд аргагүй эрхэнд ломбарднаас зээл авдаг. Муу муудаа гэгчээр ломбард руу дайрдаг боллоо. Хулгайн эд зүйлсийг барьцаанд тавьж байгаа асуудлыг зохицуулах ёстой. Гэтэл үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүсийг хүүгээр нь дарамтлах шаардлагагүй” гэжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Танай хэд МАН-тай яг яаж найма####цав аа? Ямар болзол тавигдсан гэхээрээ гэнэт өлсгөлөнгөө зогсоов оо.
    Эсвэл тэвчээр ####дсан уу? Ард иргэддээ, АН-ын жирийн гишүүддээ дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл өгөөч ээ. Сонгууль болдгоороо болох юм уу? МАН-ын луйвруудыг бүгдийг хүлээн зөвшөөрч байгаа юм уу? АН-аас Алтанхуяг сонгуульд дэвших юм уу, үгүй юу? Эрдэнээ та нарыг дийлсэн үү? … эцэс төгсгөлгүй асуулт байнаа. Монголын нийт ард иргэдийн эрх ашгийг хамга####ж тэмцээд байна гэсэн яг Ямар тодорхой тохиролцоонд хүрсэн юм бэ? Монгол улсынхаа хууль дүрмийг зөрчсөн асуудлуудыг АН буюу та нар хүлээн зөвшөөрч МАН-д найр тавьж байгаа юмуу? Бүлгийн дарга нэг “сайн мэдээлэл” хийнэ байгаа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button