Нийгмийн

“Манайд коронавирусийн МУТАЦИ хувилбар тархсан нь байдлыг хүндрүүлж байна”

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлаар УОК-ын Эрдэмтэн судлаачдын багийн гишүүн, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн судлаач, АУ-ны доктор Г.Цогзолмаа мэдээлэл өглөө. Тэрбээр:

"Манайд тархсан коронавирусийн халдвар нь мутаци өөрчлөлтөд орж, нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Ер нь бол олон хүнд тархах тусмаа л вирус өөрчлөгдөөд байна гэсэн үг юм. Уг вирусийн аюултай хэлбэр нь Англи болон Өмнөд Африкт 23 мутаци, 17 амин хүчлийн өөрчлөлттэй хувилбар тархсан. Эдгээр хувилбарууд нь вирусийн тархалтыг нэмэгдүүлж, дархлаа тогтох процессийг удаашруулаад байгаа нь тогтоогдсон.

Манай орны хувьд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лавлагаа, лабораторийн 3 эрдэмтэн, судлаач нар Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд очиж, тархаад байгаа судалгаа хийсэн. Анх бүртгэсэн хувилбар Хятадад анх бүртгэсэн Ухань хувилбартай төстэй байсан ч, сүүлийн хувилбар нь тархалтыг ихэсгэдэг мутаци, эмнэлзүйг хүндрүүлдэг мутацийг агуулж байна” гэлээ.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button