Нийгмийн

Энэ сарын 22-ноос орон нутгийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байна

Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 18 газрын үйл ажиллагааг хаасан ч ирэх даваа гарагаас эхлэн давтан тундаа хамрагдсан иргэдэд зарим үйлчилгээг нээх аж. Үүнд:

  • Кофе шопыг заал танхимдаа 50 хувь дүүргэлттэй нээх
  • 10 хүртэлх хүнтэй бүх төрлийн сургалтын үйл ажиллагаа
  • Бялдаржуулах үйл ажиллагаа, йога фитнес
  • Бассейн 50 хувийн дүүргэлттэй нээхээр болжээ.

Дээрх үйлчилгээг авахын тулд иргэд вакцины 2 тундаа хамрагдсан байх ёстой бөгөөд баталгаа болох дархлаажуулалтын QR кодыг e-mongolia сайтаас авч, түүгээр үйлчлүүлэх аж. Түүнчлэн энэ сарын 22-ноос эхлэн зочид буудал, амралт, хоолны газрууд, орон нутгийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байгааг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button