НИЙГЭМ

Яндангаа авч өрхөө бүтээснээс 7 хүн нас барлаа

Сүүлийн өдрүүдэд бороотой сэрүүн байгаагаас шахмал түлшинд угаартсан, нас барсан гэх хэргүүд өдөр алгасахгүй олон арваараа цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

Угаартсан өрхүүдийн ихэнх нь пийшингийн дулааныг хадгалах, цаашлаад түлшээ хэмнэхийн тулд сайжруулсан шахмал түлшний нунтгийг ихээр овоолон хийх, өрхөө бүтээснээс угаартах эрсдэлд өртөж буйг эх сурвалжууд онцлов. 

Өчигдөр л гэхэд 9 дүүргийн 31 иргэн угаартаж, дөрвөн хүн нас барсан тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл эл шалтгаанаар ахин гурван хүн нас барж, нэг өдөрт 7 хүн шахмал түлшинд угаартаж, хорвоог орхилоо. Тодруулбал, СХД-ийн 22-р хороонд 25 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй нас барсан бол, БЗД-ийн 17-р хороонд 30 настай эрэгтэй нас барсан байна. Бүгд шахмал түлш түлдэг, өрхөө бүтээж хоносноос амиа алджээ. Нэг том, нэг хүүхэд биеийн байдал маш хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
жж
жж

түүхий нүүрс түлсэн болж ингэж бөөнөөрөө явахгүй байсан үүнийг судалдаг эрдэмтэн докторууд байнауу

Зочин
Зочин

medseer bj yah gj yndangaa awj orhoo bvteedeg bnaa oorsdoo hariutslagagvi ymda aminaasaa uidaad bdiimuu oilgohgvi ym

иргэн
иргэн

унсээ сайн гаргаад галлавал уг нь сайн асдаг нуурс юм байна лээ цогон дээр нуурс хийхээр бол унсээ сайн доош нь унагаж багасгаж байж хийхгуй бол муу асдаг юм байна лээ шуу

Иймэрхүү мэдээнд үнэмшдэггүй
Иймэрхүү мэдээнд үнэмшдэггүй

Хэзээ хүн өрхөө бүтээж байсан. Орчин үед тооно шиллэсэн байдаг. Дандаа буруутгах гээд өрхийг нь бүтээж орхидог мэт сэтгэгдэл төрөхөөр мэдээ гардаг.

Золбингууд зайл
Золбингууд зайл

Ардчилал, хүний эрх гэж хуцаж хөдөөнөөс хот руу зөвшөөрөлгүй орж ирчихээд галаа түлж мэдэхгүй болтлоо үхээрийн ардчилсан намынхны орилолдоод байдаг хүний нрх гэдэг золбин зүйлд хордсон хөдөөний золбингуудыг нэн даруй хотоос хөөж гарга. Хөдөө очоод аргалаар галаа түлээд хэвтэхэд угаартаж амиа алдахгүй л байлгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button