НИЙГЭМ

Яндангаа авч өрхөө бүтээснээс 7 хүн нас барлаа

Сүүлийн өдрүүдэд бороотой сэрүүн байгаагаас шахмал түлшинд угаартсан, нас барсан гэх хэргүүд өдөр алгасахгүй олон арваараа цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

Угаартсан өрхүүдийн ихэнх нь пийшингийн дулааныг хадгалах, цаашлаад түлшээ хэмнэхийн тулд сайжруулсан шахмал түлшний нунтгийг ихээр овоолон хийх, өрхөө бүтээснээс угаартах эрсдэлд өртөж буйг эх сурвалжууд онцлов. 

Өчигдөр л гэхэд 9 дүүргийн 31 иргэн угаартаж, дөрвөн хүн нас барсан тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл эл шалтгаанаар ахин гурван хүн нас барж, нэг өдөрт 7 хүн шахмал түлшинд угаартаж, хорвоог орхилоо. Тодруулбал, СХД-ийн 22-р хороонд 25 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй нас барсан бол, БЗД-ийн 17-р хороонд 30 настай эрэгтэй нас барсан байна. Бүгд шахмал түлш түлдэг, өрхөө бүтээж хоносноос амиа алджээ. Нэг том, нэг хүүхэд биеийн байдал маш хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
жж
жж
2021-05-14 14:11

түүхий нүүрс түлсэн болж ингэж бөөнөөрөө явахгүй байсан үүнийг суд�##�даг эрдэмтэн докторууд байнауу

Зочин
Зочин
2021-05-14 15:38

medseer bj yah gj yndangaa awj orhoo bvteedeg bnaa oorsdoo hariutslagagvi ymda aminaasaa uidaad bdiimuu oilgohgvi ym

иргэн
иргэн
2021-05-14 18:39

унсээ сайн гаргаад г�##�лав�##� уг нь сайн а�####�г нуурс юм байна лээ цогон дээр нуурс хийхээр бол унсээ сайн доош нь унагаж багасгаж байж хийхгуй бол муу а�####�г юм байна лээ шуу

Иймэрхүү мэдээнд үнэмшдэггүй
Иймэрхүү мэдээнд үнэмшдэггүй
2021-05-14 22:59

Хэзээ хүн өрхөө бүтээж байсан. Орчин үед тооно шиллэсэн байдаг. Дандаа буруутгах гээд өрхийг нь бүтээж орхидог мэт сэтгэгдэл төрөхөөр мэдээ гардаг.

Золбингууд зайл
Золбингууд зайл
2021-05-15 12:19

Ардчил�##�, хүний эрх гэж хуцаж хөдөөнөөс хот руу зөвшөөрөлгүй орж ирчихээд г�##�аа түлж мэдэхгүй болтлоо үхээрийн ардчилсан намынхны орилолдоод байдаг хүний нрх гэдэг золбин зүйлд хордсон хөдөөний золбингуудыг нэн даруй хотоос хөөж гарга. Хөдөө очоод арг�##�аар г�##�аа түлээд хэвтэхэд угаартаж амиа �##�дахгүй л байлгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button