Нийгмийн
Зарим сумдыг байгалийн тусгай хамгаалалтад авах хуулийн төслийг өргөн барилаа
Улсын их хурлын гишүүн Г.Тэмүүлэн Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумдын бүс нутгийг байгалийн тусгай хамгаалалтад авах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж буй талаар өнөөдөр /2021.05.14/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Байгалийн ач холбогдол бүхий зарим газар нутгийг байгалийн нөөц газар болон тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай байна. Учир нь Монгол Улсын хөдөө аж ахуйн гол бүс нутаг төдийгүй аялал жуулчлалыг түших шалтгаан болох голын ай сав газар юм. Эдгээр онцлог шалтгаанаас үүдэж улсын тусгай хамгаалалтад нэр дурдсан бүс нутгийг авах шаардлагатай. Иймээс энэ тогтоолын төслийг өргөн барьж байна” гэсэн юм.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ мэдээг бичигч 5-р анги төгссөн үү? Үгүй байх аа, бичсэнийг нь уншихад.