НийгмийнНИЙГЭМ

Төв аймагт хууль бусаар алт олборлосон иргэдийг саатууллаа

Энэ сарын 13-14-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн, Баян сумын нутагт хууль бус алт олборлож байсан иргэдийг газар дээр нь очиж шалгажээ.

Шалгалтыг Төв аймгийн засаг даргын захирамжаар Аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаагаар ахлуулсан ажлын хэсэг, Баян, Сэргэлэн сумын удирдлага, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Аймгийн замын цагдаа, Экологийн цагдаа, ИТХ хамтран хийжээ.

Байгаль орчинд ноцтой хохирол учруулсан иргэдийг саатуулан, дугуйт ачигч, өөрөө буулгагч Хова, суудлын авто машин, ашиглаж байсан техник тоног төхөөрөмж нийт 42 авто машин журамлан Төв аймгийн саатуулах төвд шилжүүлсэн байна. Дээрх зөрчлийн дагуу байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар холбогдох хуулийн байгууллагад ч шилжүүлжээ.

Цаашид нутгийн иргэд хууль бус ажиллагаа явуулж байгаа этгээдүүдийг үйлдэл дээр нь баримтжуулах, хууль хяналтын байгууллагад цаг алдалгүй мэдэгдэж, иргэний үүргээ биелүүлэн орон нутгаа хамтран хамгаалахыг уриалж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button