Нийгмийн

“Токио-2020”-д оролцогчдыг байршил тогтоогчоор хянана

“Токио-2020” олимпын наадмын тамирчин, дасгалжуулагч, шүүгч, эмч, албаныхан гээд ангилал харгалзахгүй хүн бүр “Токио-2020 олимпын наадамд оролцох журам”-ыг чанд баримтална. Зохион байгуулах хорооны зүгээс энэхүү журмыг дагаж мөрдөх “Батламж бичиг”-ийг Үндэсний олимпын хороодоор нь дамжуулан оролцогчдод илгээж, батламжилна. Ингэснээр олимпын оролцогчдыг “Батламж бичиг”-ийг нь үндэслэн хилээр нэвтрүүлэх юм байна.

Түүнчлэн хилээр нэвтрэхээс өмнө ойрын хавьтал тодорхойлох COCOA аппликейшн, өдөр тутам биеийн байдлаа хянах эрүүл мэндийн аппликейшныг тус тус гар утсандаа суулгаж, Google map-аа ажиллуулан, Bluetooth- ээ заавал асаана. Ингэснээр Япон улсын хилээр нэвтэрснээс хойших байршлын бүх мэдээллийг байршил тогтоох болон байршил хадгалах аппликейшны тусламжтайгаар бүртгэж, хяналт тавина. Өөрөөр хэлбэл зохион байгуулах хороонд 28 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөнөөсөө өөр маршрутаар явахыг оролцогч бүрд хатуу хоригложээ.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button