Нийгмийн

Допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгоно

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал 2021 оны тавдугаар сарын 15-ны өдөр цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэм барин амжилттай хуралдлаа. Тус хуралд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 46 гишүүн оролцов. Орон нутгийн төлөөлөгчид болон зарим төлөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас цахимаар хуралдаа оролцсон юм. Хурлыг нээж Цэцдийн зөвлөлийн дарга Г. Өсөхбаяр үг хэлж, хэлэлцэх асуудлаа батлуулав.

Цэцдийн зөвлөлийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  1. МҮБХ-ны ээлжит бус Их эеийг 2021 оны тавдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар товлолоо.
  2. Их эе хурал 256 төлөөлөгч оролцох бөгөөд улсын заан, гарьд, арслан, аварга цолтонгууд, сонгуульт хугацаанд тэргүүлэгчдээр ажилласан гишүүд шууд оролцоно. Аймаг бүрээс харцага, начин, аймгийн цолтон, бөхийн зүтгэлтний төлөөлөл 5, аймгуудын бөхийн холбооноос 2 төлөөлөл, жаяг дэгийн багийн гишүүдийн төлөөлөл заасан тоогоор оролцоно.
  3. Их эед бэлдэх ажлын хэсэгт Ч.Санжаадамба, Б.Гончигдамба, Н.Батзаяа, А.Алтанхуяг, Х. Айдос нарыг сонгов. Ажлын хэсгийн гишүүд МҮБХ-ны дүрмийн төслийг боловсруулах, хурлын ирц, орон нутгаас ирэх төлөөлөгчдийн асуудлуудыг хариуцан ажиллана.
  4. Барилдааны дүрмээс Барьц сонгох заалтыг хаслаа. Энэ заалт дүрэм батлагдсан өдрөөс мөрдөгдөнө. Барьц сонгох заалтыг хассан тул 2 бөхийн давах шийдлийн хамгийн зөв хувилбаруудыг судалж Ээлжит бус Их Эе хурлаас өмнө барилдааны дүрэмд оруулах ажлын хэсэг байгууллаа. Энэ ажлын хэсэгт Б. Гончигдамба, Б.Соронзонболд, Т.Өсөх - Ирээдүй, Н.Бүрэнбаатар нарыг сонгов.
  5. Барилдааны дүрэмд камераар шүүх заалт оруулав.
  6. Барилдааны дүрэмд допингийн хариуцлагыг дараах байдлаар өөрчлөн оруулав. Үүнд:
    а. МҮБХ-ноос барилдааны үеийн явцын шинжилгээг авна.
    б. МҮБХ өөрийн зохион байгуулсан болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулалцсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл 8 ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах.
    в. Хэрэв эрх хассан хугацаанд ямар нэгэн барилдаанд барилдвал тэр хугацаанаас шийтгэлийн хугацааг дахин үргэлжлүүлэн тооцох,
    г. Допингийн шинжилгээ авах, хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулах,
  7. Үндэсний их баяр наадмын тухай хууль- д нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эцэслэн, хууль санаачлагчддад өргөн барихад бэлэн боллоо.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-05-16 16:42

Бөхийн зүтгэлтэн, холбооны төлөөл юу гэнэ ээ Гямдорж тэргүүн ийм юм санаачилж өөрсдийн хүнээ бүрдүүлдэг байсан давтагдах нээ. Эдгээр хүмүүс таслах эрхгүй оролцох ёстой шүү. Сан�##�аа хэлэх зөвлөх гэх мэт. Яг барилддаг хзмүүсийн хувь заяа шүү. Анхаараарай.

Зочин
Зочин
2021-05-16 17:50

Энэ ундэсний бех гээч юм одоо тордлого авхаасаа енгерсен байх аа, сенечихгуй улдье гэвэл эрс шинэчлэл хэрэгтэй, угуй бол баяртай болно доо

Тулга
Тулга
2021-05-16 19:30

Допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг нь хураах хэрэгтэй.

Тийм үү
Тийм үү
2021-05-16 20:22

Тийм үү болж байна .Сүүлийн үеэд монгол бөх олны анхаар�##�даа гарч байлаа.Оюунболд энэ хуулинд хамарагдв�##� бид монгол бөхөө үзнээ

Зочин
Зочин
2021-05-16 21:15

Тэгээд энэ хууль ном дүрэм чинь гүзээ Оюунболдод үйлчлэх үү.Эс үйлчилвээс монгол бөх сонирхолгүй боллоо.Хэн шудрага бөхийг хэзээ үзэх юм бэ.

Зочин
Зочин
2021-05-16 21:19

Оюунболд аварга гээд барилдв�##� монголчууд бөхөө үзэхгүй байх өө.Тэгээд монгол бөхийн үнэлэмж чанар буурлаа даа.Түүнийг дагаад японы сумо бас баяртай

Доржоо
Доржоо
2021-05-16 21:20

иргэн Доржоо: 40сая ямар хамаа байнаа 4жилээр хасаад тухайн авсан цолыг нь хура�##�дааа

Зок
Зок
2021-05-17 01:57

Допингийг зүгээр хүлээн зөвшөөрч болдоггүй юм уу.Тэгвэл допинг хэрэглэсэн хэрэглээгүй гэсэн зарга байхгүй болно.Бөхчүүд допинг хэрэглэснээс гарах эрсдэлээ өөрсдөө үүрнэ биз.Сумо допингийн шинжилгээ энэ тэр гэдэггүй биз дээ.

zortilo nrel
zortilo nrel
2021-09-26 16:31

I always was interested in this subject and still am, regards for posting.

Холбоотой мэдээ

Back to top button