НИЙГЭМ
Ардчилсан намын тамганы асуудлыг шүүх хурал үргэлжилж байна

Ардчилсан намын тамганы асуудлыг шийдэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал өглөө 09.00 цагт эхэлсэн ч, гуравдагч этгээдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасны дагуу завсарлаад байсан юм. Тэгвэл шүүгч эл саналыг татгалзсанаар шүүх хурал үргэлжиллээ.
Хэргийг эргэн сануулахад, УБЕГ-аас 2020 оны 12 дугаар сарын 25-нд С.Эрдэнэд АН-ын тамгыг шинээр олгосон шийдвэрийг энэ оны хоёрдугаар сарын 2-нд нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргаж түдгэлзүүлсэн юм. Уг шийдвэрийг С.Эрдэнэ эсэргүүцэн гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаан ийнхүү болж байгаа билээ.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улс төр 40 хэм х�##�ж байна даа, Цаашид сонгуулийн үед нэмэх 50 хүрч х�##�ах байх.