НИЙГЭМ

ГЭГЭЭЛЭГ: Ээжийгээ хорт хавдраар алдсан ах, дүү хоёр олны дэмжлэгээр байртай боллоо

14 настай хүү О.Баяншанд, түүний дүү О.Буяншанд нар умайн хүзүүний хорт хавдар туссан ээжийгээ асарч, ах нь барилга дээр ажиллаж олсон мөнгөөгөө эм тариа, хоол ундаа залгуулж байсан билээ. Тэгвэл сайхан сэтгэл залуус нэгдэж, хандивын аян эхлүүлсэн. Харамсалтай нь хандивын аяны дундуур ээжийнх нь бие муудаж, нас барсан аж. Өөрийн гэсэн амьдрах газаргүй, айлын хашаанаас хашаа дамжиж амьдарч буй энэ хоёр хүүхдийн сэтгэлийн шаналлыг нимгэлж амьдрах газартай болоход нь дэмжлэг үзүүлэх үүднээс залуус хандивын аянаа үргэлжлүүлсэн билээ.

Тэгвэл залуус хоёр хүүхдийг Вива сити хотхонд 30.3мкв 1 өрөө байртай болгожээ. Энэ тухай хандивын аяныг зохион байгуулсан иргэн цахим хуудастаа:

"Өчигдөр талийгаачийн 49 хоног нь дууссан ба өнөөдөр хоёр дүүдээ байрных нь түлхүүрийг гардуулж өглөө. Хандивын аян эхлүүлснээс хойш нийт 48.4 сая төгрөг цугласнаас орон сууцыг 45 саяар худалдан авсан. Үлдсэн 3.4 саяар засвар болон айл гэр болоход шаардлагатай бусад эд зүйлс худалдан авч зарцуулсны дараа үлдэгдлийг хоёр дүүд өгнө. Хандивын гараа харамгүй сунгасан нийт монголын ард түмэндээ баярлалаа” гэсэн юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button