Нийгмийн

Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсныг хүндэтгэн дурслаа

Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд талийгаачид хүндэтгэл үзүүлж, тухайн хэрэг шийдэгдэхгүй удсаар байгааг сануулав.

Энэ талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа,”Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Г.Батхүү агсны амиа алдахад нөлөөлсөн сэжигтэн тогтоогдоогүй гэх шалтгаанаар хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорт гаргасныг Ардчилсан намын бүлгийн гишүүд болон журмын нөхөд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзэн Монгол Улсын ерөнхий прокурорын газарт албан бичгийг хүргүүлсэн.

Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянаад, нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж, 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтад буцааж, эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна” гэжээ.

Өмнө нь Г.Батхүү агсны амиа алдсан асуудлаар Олон улсын парламентын холбоонд хандах санаачилгыг ажил хэрэг болгохыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас хүсч байсан юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button