Нийгмийн

Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Дундговь аймагт вакцинжуулалтаа эрчимжүүлэхийг анхаарууллаа

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан 21 аймгийн онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдаж, орон нутгийн иргэдийн вакцинд хамралт, аймаг тус бүрийн онцгой комисст үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцэн үүрэг чиглэл өглөө. 

Тэрээр вакцинжуулалтын явц хангалтгүй байгаа аймгуудын удирдлагуудад ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Тодруулбал, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Дундговь аймагт вакцинжуулалтыг эрчимжүүлэхийг анхаарууллаа.

Ингэхдээ вакцинжуулалтын талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, тэдний оролцоог хангах, алслагдсан газар ажиллаж амьдарч буй иргэд, отор нүүдлээр явж буй иргэдэд мэдээлэл хүргэж, вакцинд хамруулахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэл мэдээлэл

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button