УЛС ТӨР

Ч.Өнөрбаяр: Ц.Туваан АН-ыг төлөөлөх эрхгүйг шүүхээс тогтоолоо

Өнөөдөр Захиргааны хэргийн Шүүх хурлын шийдвэрээр С.Эрдэнийн барьж буй тамгыг хүчинтэй гэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэртэй холбоотой асуудлаар М.Тулгатын Ардчилсан намаас мэдээлэл хийлээ.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл өгөхдөө “Ц.Туваан гэх хүн Ардчилсан намыг төлөөлөх эрхгүйг шүүхээс тогтоолоо. Цахим бүртгэлээс Ц.Тувааны нэрийг хассан. Ардчилсан намтай холбоогүй хүн болсон. Одоо хууль зүйн маргаан байхгүй, эцэслэгдсэн гэж ойлгож болно. Цаашид тамганы маргаан үргэлжлэхгүй.

Одоо бид холын зорилгоо харахгүй бол ойрын зовлон дуусахгүй. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулах холын зорилго харж, хүчээ нэгтгэх хэрэгтэй. Ардчилсан намын даргаар ажиллаж байсан үе үеийн лидерүүд, УИХ-ын гишүүд, Ардчилсан намын төлөөлөл болсон бүх хүмүүст хандаж хэлэхэд холын зорилгоо харж чадахгүй бол ойрын зовлон салахгүй. Бидний ойлгосноор, АН дотор манай, танай гэсэн ойлголт байхгүй. Ерөнхийдөө тамганы асуудал шийдэгдсэн тул М.Тулгат даргыг Улсын дээд шүүх бүртгэхэд ямар ч асуудал байхгүй гэж ойлгож болно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-17 17:02

Одоо та нарт ялах л үлдлээ. Эс бөгөөс ккк.

Зочин
Зочин
2021-05-17 17:09

хөөрхий өлсгөлөн зарлаад байсан нөхдүүд юу ч үгүй хоцорлоо гэж

Холбоотой мэдээ

Back to top button