Нийгмийн

Б.Сүндэръяа: Ёс зүйн хариуцлага үүрч балетаа орхиж байна, дахин багшлахгүй

Сүнээ нэрээр олон нийтийн танил болсон иргэн Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох асуудлаар ЦЕГ-т гомдол гаргаж, багагүй хэл аманд өртсөн билээ. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан уучлал хүсэж, дараах мэдэгдлийг гаргажээ. Тодруулбал:

"Урлагийн салбартаа цэг тавьж чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна.Монголд дутагдаж байгаа зүйлсүүдийн нэг бол яах аргагүй хариуцлагын тогтолцоо. Элдэв хэл аманд орж нийгэмд буруу ойлголт төрүүлсэндээ гэмшиж уучлалт хүсэж ёс зүйн хариуцлага үүрч байна. Надад ямар нэг алдаа дутагдал байгаа болоод элдэв хэл аманд ордог байх алдаагаа ухамсарлаж өөрт байсан хамгийн нандин юугаар ч үнэлэшгүй үнэт зүйл болох Sunee's Ballet бүр мөсөн орхиж урлагийн салбараа цэг тавьлаа. Бусад хүний хувьд нэг ажил бизнес төдий ч миний хувьд маш том үнэт зүйл байсан юм. Дахиж багшлахгүй. Бизнесээ орхиж байна.

Оюутан байхаасаа хүүхэд шигээ бөөцийлөн босгосон бизнес маань найман жилийн хугацаанд дөрвөн салбар сургалт болтлоо өргөжин тэлж 7000 гаруй хүүхдүүдэд багшилж, 500 гаруй асрах төвүүдийн болон амьдралын нөхцөл бололцоогүй байгаа хүүхдүүддээ үнэ төлбөргүй багшилж энэ олон хүүхдүүдийн хайрыг харамгүй хүртсэндээ талархаж байна. Эрхэм үйлчүүлэгчдийнхаа ачаар өөрийн бололцоо хэмжээндээ улсдаа татвар төлж, багагүй хүмүүс цалинжуулж бизнес босгох жаргал зовлонг мэдэр ч туршлага суулаа.

Хүндэт эцэг эхчүүдээсээ болон хамгаас хайртай хүүхдүүдээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Багш нь бүх хүүхдүүдээ хайраа шингээн сэтгэл зүрхнээсээ нандигдан хайрлаж өөрийн сурсан мэдсэн бүхий л бололцоогоо ашиглан чадах зүйлээ зааж сургах юмсан гэж хичээж ирсэн. Өдий хугацаанд хүний дайтай явуулж буй үйлчлүүлэгч нартаа үргэлж баярлан талархаж явах болноо. Эзэмшсэн мэргэжилээрээ өнөөдрийг хүртэл тууштай ажиллаж ААН бизнес болтол нь босгож найрсаг үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх гэж хичээн багагүй амжилт энэ салбартаа гаргасан байх аа. Хайртай шавь нар минь болон бусад хүүхдүүдийн эрх зөрчигдвөл өөрийн биеэрээ өмгөөлөн хамгаалах тэмцэх болно.
Хүүхэд бүр хүүхэд насаа эрүүл шударга нийгэмд өсөн хүмүүжээсэй цэвэр нийгэм бүрдээсэй гэж хүсэж байна.

Эрдэм номоо харамгүй зааж сургасан хүндэт багш нартаа чин сэтгэлээсээ талархаж уучлал хүсье.

  • Хөдөлмөрийн баатар Төрийн шагналт, Ардын жүжигчин Хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, Ерөнхий балетмейстер Б.Жамъяандавга багш.
  • УДБЭТ-ын ерөнхий балетмейстр асан,
  • Их эзэн хааны театрын захирал УДБЭТ ерөнхий балетмейстр асан Д.Дашлхагва багш.
  • Ангийг маань удирдан төгсгөж өгсөн УДБЭТ ерөнхий балетмейстер асан Б.Жаргал багшдаа.
  • СУИС-ын урлагийн ангийн танхимын эрхлэгч агсан Алтанцэцэг багшдаа.
  • Сонгодог ангийн маань багш Д.Алтантуяа.
  • УДБЭТ-ын туслах балетмейстр О.Ганбаатар
  • Хүндэт профессор Д.Нанжид агсан
  • Ахлах багш Г.Онон
  • Ахлах багш М.Мөнгөнцэцэг болон бүхий л багш нартаа маш их талархаж мэхийн ёсолж уучлал гуйж байна.

Бизнесыг маань авсан хүнд ажлын өндөр амжилт хүсье. Үнэ төлбөргүй сурч байгаа хүүхдүүдийг маань үргэлжлүүлээд сургаасай гэж чин сэтгэлээсээ хүсэн гуйж байна. Боломжтой бол хүүхэд бүр багаасаа балетын урлагаар хичээллээсэй. Зөвхөн гоо зүйн талаасаа гэхээсээ илүү хүмүүжлийн төгс суурийг балетын урлаг хүүхдэд суулгаж өгдөг шүү. 8 жилийн хугацаанд хүүхдүүд яаж нүдэн дээр өөрчлөгдөж байгааг мэдэрсэн хүний туршлагаар балет хүүхэд гэлтгүй хүн бүрд маш хэрэгтэй. Бүгдэд талархлаа. Бас уучлаарай. Багш нь та нартаа маш их маш их хайртай шүү. Маш их санах байх. Их санаж байна. Дахин дахин уучлаарай” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-17 22:37

ийм хэлэмгий хүчэрхэг зоригтой эмэгтэй бу�####�д дээрэлхүүлэх үү?

Зочин
Зочин
2021-05-17 22:38

бус дад

Suneee
Suneee
2021-05-17 22:44

Baletaa hiigeed ywaa negent bolood ungurtsun yum chin

Zochin
Zochin
2021-05-17 22:45

Muuhai huuhen bol bishee ulger duurailal awdag shuu

Зочин
Зочин
2021-05-17 22:58

Энэ б�##�ай хүүхэн мөнгөөр амаа үзүүлсэн дээ.

Зочин
Зочин
2021-05-18 06:00

Үнэхээр бэлгийн дарамтанд оруулсан уу! эсэхүл мөнгөтэй нэгнийг шантаажилж мөнгө олох хэрэгслүүр нь үү!

Зочин
Зочин
2021-05-18 08:09

ийм б�##�иар авгайг одоо хэн багш аа гэх вэ дээ. дэмийрээд л явж байхаас. бас багш гэчихжээ новш чинь

Зочин
Зочин
2021-05-18 08:29

Овоо мөнгөтэй болждээ шантаажинд өөр хэнийг онилсон бол

зочин
зочин
2021-05-18 08:38

тэр нь дээр айлын нялх хүүхдэд буруу үлгэр үзүүлнэ

зочин
зочин
2021-05-18 08:43

баахан хэл ам хийж хүмүүсийн ажил амьдр�##� нэр төрийг ш�##�ан дээр гутаасан хүн хариуцлагаа үүрэх л хэрэгтэй дээ үнэхээр хүмүүсийг доромжилж гутаасан бол эрүүгийн хэрэг үүсгүүлж ш�##�ган ял авахуулах дуртай нэг нь нийгмийн сэтгэхүйгээр тоглож болохгүй гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй дээ

unen
unen
2021-05-18 09:23

Balet zaagaad mungu olohoos shantaaj hiigeed mungu oloh ni amarhan sanagdjee

НЯМКА
НЯМКА
2021-05-18 12:23

УДАХГҮЙ ЯНХНУУД ТӨР БАРИНА

Zochin
Zochin
2021-05-18 13:34

Darga l bol daruulchaad baidag huuhnuud baidagshdee tuun shig mungutei l bol nuliulaad baidag baisiin bish bizdee tegeed ar deer ni ehner huuheded ni heleh shuuh tsagdaa bolj ailgaj icheej mungu avdag baisiin bish bizdee uuruu handraal heden tug s nutsgen biye nooluulchaad ar deer ni shogtool bnadaa chi bus#aar zuv zugeer suuj baigaal genthen bosch ireel huchindeed unadag hun ch mash hovordoo uurt chini l neg uchir bna shuu

Зочин
Зочин
2021-05-18 14:17

С�##�таагаа дүүртэл мөнгө чихүүлээд дуусаж байгаа бололтой энэ �########�.

Холбоотой мэдээ

Back to top button