Нийгмийн
Хоногт 349 хүнээс халдвар илэрч, 51-94 насны долоон хүн нас барлаа

Хоногт 349 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 49524 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 877 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингээд эдгэрсэн хүний тоо 42721 болов. Харин долоон хүн нас баржээ. Тодруулбал,
- Тавдугаар сарын 10-нд онош нь батлагдсан 94 настай эмэгтэй
- Тавдугаар сарын 12-нд онош нь батлагдсан 61 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 15-нд онош нь батлагдсан 72 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 17-нд онош нь батлагдсан 51 настай эмэгтэй
- Тавдугаар сарын 14-нд онош нь батлагдсан 84 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 26-нд онош нь батлагдсан 81 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдсан 55 настай эрэгтэй /Орхон аймаг/ нас барлаа.
Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 221 боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.