Нийгмийн

ЭМЯ: 104 хүний биеийн байдал маш хүнд байна

Хоногт 349 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 49524 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудыг бүс нутгаар нь ангилж үзвэл, 318 нь Улаанбаатар, 25 нь орон нутагт батлагджээ. Тодруулбал,

  • Орхон 8 тохиолдол
  • Булган 1 тохиолдол
  • Завхан 1 тохиолдол
  • Сэлэнгэ 2 тохиолдол
  • Увс 1 тохиолдол
  • Говь-Алтай 7 тохиолдол
  • Өвөрхангай 3 тохиолдол
  • Дорноговь 2 тохиолдол тус, тус бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагт 877 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингээд эдгэрсэн хүний тоо 42721 болов. Харин долоон хүн баржээ. Тодруулбал,

  • Тавдугаар сарын 10-нд онош нь батлагдсан 94 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 12-нд онош нь батлагдсан 61 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 15-нд онош нь батлагдсан 72 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 17-нд онош нь батлагдсан 51 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 14-нд онош нь батлагдсан 84 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 26-нд онош нь батлагдсан 81 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдсан 55 настай эрэгтэй /Орхон аймаг/ нас барлаа.

Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 221 боллоо. Одоо эмнэлэгт 3870 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдгээрийг биеийн байдлаар нь ангилж үзвэл,

  • 1879 хүн хөнгөн
  • 1364 хүн хүндэвтэр
  • 523 хүн хүнд
  • 104 хүн маш хүнд байгаа юм байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button